Ус чийгний өндөр хамгаалалттай гадна ба дотор зориулалттай лак

Тодорхойлолт

2020.05.28

ЯХТ

 

ТӨРӨЛ

Дарвуулт завины лак нь өндөр чийгшил, температурын өөрчлөлт бүхий нөхцөлд удаан эдэлгээтэй хагаралд тэсвэртэй өнгөлгөөт гадаргууг бий болгож 5 хүртэлх жилийн турш гадаргууг хамгаална.

ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Бүх төрлийн усан онгоц (дарвуулт завь, моторт завь, энгийн завь, хөлөг онгоц)-ны модон гадаргууны хамгаалалт гоёлын зориулалтаар хэрэглэнэ (устай харьцдаггүй хэсэг). Цонхны хүрээ, хаалга, модон хавтангаар хийсэн хана, тааз, паркетан шал болон барилга байгууламжийн гадна, дотно ашиглагддаг бусад модон гадаргуунд ашиглах боломжтой. Хэвийн цаг агаарын нөхцөлд ашиглах технологийг ягштал баримтлан 5-аас дээшгүй жил, далайн орчинд – 1 жилээс илүүгүй ашиглалтын хугацаатай (ГОСТ 9.401 чанрын шаардлагын дагуу цаг уурын лабораторын туршилтаар итгэмжлэгдсэн дүгнэлт болно).

ХЭРЭГЛЭХ ОБЪЕКТ

Цонхны хүрээ, хаалга, модон хавтангаар хийсэн хана, тааз, паркетан шал болон дотор гадна ашигладаг бусад модон гадаргуунд хэрэглэх боломжтой.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Өнгө

Өнгөгүй (EP суурь). “Интерьерт зориулсан өнгө оруулагч лак” болон “Valtti” Тиккурилагийн каталогийн дагуу өнгө оруулж болно

Туяа

Гялалзсан

Зарцуулалт

Хэрэглэх (түрхэх) арга, шингээлтээс хамаарч 10-13 м² / л.

Савлалт

0,9 л, 2,7 л.

Шингэрүүлэгч

Lakkabensiini 1050

Түрхэх арга

Багс эсвэл түрхэгч (аппликатор)-ээр түрхэнэ

Хатах хугацаа (

20 ± 2 ° C ба

65 ± 5% харьцангуй

чийгшил)

Эхний давхаргаас 3 цагийн дараа дараагийн давхаргыг түрхээд 24 цагийн дараа зөөлөн гуталтай гадаргуу дээр алхаж болно.

Лакан давхарга түрхсэнээс 7 хоногийн дараа усанд тэсвэртэй чанар нь тогтож эцсийн байдлаар бүрэн хатсан гэж үзнэ.

Агаарын температур буурах болон харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд лакны хатах хугацаа уртсах болохыг анхаарна уу!

Нягт (кг/л)

0,87 – 0,91 кг/л.

Жингийн хуурай үлдэгдэл (%)

Ойролцоогоор 47 %

Хадгалалт болон тээвэрлэлт

Битүү хаалттай чингэлэгт чийг, нарны шууд тусгалаас хамгаалж, халаалтын төхөөрөмжөөс хол хадгална. Бага температурт тээвэрлэх хадгалахад тэсвэртэй. Хэрэв өмнө нь бага (хасах) температурт хадгалсан бол өрөөний температурт байлгаад сайтар холино.

Хадгалах хугацаа – үйлдвэрийн задлаагүй сав баглаа боодолд бичсэн үйлдвэрлэсэн өдрөөс хойш 2 жил.

 

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Лакаар өнгөлөхдөө

Лакаар бүрэх гадаргуу нь хуурай, цэвэр байх ёстой, гадаргууны температур болон агаарын температур хамгийн багадаа 5°C, агаарын харьцангуй чийгшил 80% -иас бага.

 

Урьдчилсан бэлтгэл хангах

Шинэ модон гадаргуу бол: шороо, тоос, тосноос гадаргууг цэвэрлэ.

Өмнө нь лакдаж байсан бол: гадаргууг угаагч бодисоор угааж, дараа нь усаар сайтар зайлж хатаана.

Сул, хагарсан хуучин лакыг төхөөрөмжөөр бүрэн хусаж арилгана. Дараагаар нь бүх гадаргууг зүлгүүрээр зүлгэж гарсан тоосыг цэвэрлэж, гадаргуугийн бага хэсгийг лакаар өнгөлж туршиж үзэхээ мартуузай. Тусдаа ямар ч суурь тавих шаардлагагүй.

 

Лакдах

Хэрэглэхийн өмнө лакийг хутгана, мөн лакдах үеэрээ ч хутгах хэрэгтэй. Шинэ шалыг лакдахдаа суурь болгож white spirit 10-20% -иар шингэлж эхний үеийг тавиарай. Өнгөлгөөний лакийг модны үе судлын дагуу чиглэлд 2-3 нимгэн давхаргаар түрхэнэ. Дараагийн лакыг түрхэхээс өмнө гадаргууг бага зэрэг зүлгэхийг зөвлөж байна. Өнгө оруулаагүй лак түрхсэн үед модны өнгө үл ялиг өөрчлөгдөж болно. Өнгө оруулсан лак түрхэхдээ өнгийг нь шалгах зорилгоор туршилтын маягаар тусдаа хэсэг газар туршиж үзээрэй. Учир нь модны төрөл зүйл, анхны өнгө, лакны давхарга зэргээс шалтгаалж эцсийн өнгө янз бүр гарах магадлалтай байдаг.

 

Багаж хэрэгслээ цэвэрлэх

Ажлаа дууссаны дараагаар багаж хэрэгслээ white spirit ээр цэвэрлээрэй.

 

Лакдсан гадаргуу

Лакдаж будсанаас хойш 7 хоногийн дараа лакан давхарга бүрэн бэхжиж тогтдог тул тэр хугацаанд химийн бодис ашиглан хүчээр угааж цэвэрлэхээс зайлсхийнэ үү. Хэрэв гадаргууг хатаж бэхжихээс өмнө зайлшгүй цэвэрлэгээ хийх шаардлага гарвал зөөлөн даавуун алчуур норгож хөнгөн цэвэрлэгээ хийнэ үү.   

Гадаргууг лакаар өнгөлснөөс ойролцоогоор нэг сарын дараа бүрэн бэхэжсэн гэж үзэн (рН 6-8) угаалгын нунтгаар зөөлөн даавуу эсвэл парлон ашиглан цэвэрлэж болно. Хэрэв гадаргуу маш их бохирдсон бол (рН 8-10) сул шүлтлэг угаалгын бодисоор цэвэрлэж дараагаар нь цэвэр усаар сайтар зайлж угаана. Түүний дараагаар сайтар хатаах хэрэгтэй.

 

Хүрээлэн буй орчин болон аюулгүй байдал

Шатамхай шингэн white spirit агуулдаг. Будгийн ажил хийхдээ арьс болон нүдэндээ хүргэхээс зайлсхий.

Нүдэнд хүргэсэн тохиолдолд нэн даруй усаар зайлж, эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Арьсанд хүргэсэн тохиолдолд харшлын урвал үзүүлэх, цочролд орж болзошгүй. Гараа хамгаалахын тулд тусгай резинэн бээлий ашиглаарай. Шингэрүүлэгч эсвэл будагч бодисын ууршилтын үнэрээс болгоомжилно уу. Агаарын солилцоо чөлөөтэй нэвтэрч байх. Галаас хол байлга. Галын аюултай! Галын ойролцоо шүршиж хэрэглэхийг хориглоно.

 Хог хаягдлыг ус зайлуулах хоолой, усны урсгал, хөрсөнд хаяж болохгүй. Хоосон, хуурай лаазыг ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Шингэн хог хаягдлыг орон нутгийн дүрэм журмын дагуу устгах хэрэгтэй.

“ТИККУРИЛА” ХХК, ОХУ, 192289, Санкт-Петербург хот, 9-го Января өргөн чөлөө,15 дугаар байр, 3 дугаар корпус утас/факс: +7 812 380 33 99

Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг 99096389