Дотор заслын лак – Rapan Aqua лак

Тодорхойлолт

УСАН СУУРЬТАЙ ЛАК

 

ТӨРӨЛ

Усан суурьтай акрилан лак нь хурдан хатаах, усны нөлөөлөлд тэсвэртэй өнгөлгөөт гадаргуу үүсгэдэг ус, нойтон цэвэрлэгээнд тэсвэртэй, хэрэглэхэд хялбар, хурц үнэргүй байдаг.

ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Модон хавтан, модон доторлогоо, самбар, гуалин мөн барилга байгууламж доторх тоосгон болон бетон гадаргууг лакаар бүрж өнгөлөх зориулалттай. Модыг мөөгөнцөртөж, хөгцрөхөөс хамгаалж хэрэглэгдэх хугацааг уртасгах нэмэлт бодис агуулсан болно. Гадаргууг ус болон шороо, бохироос хамгаалах шинж чанартай.

ХЭРЭГЛЭХ ОБЪЕКТ

Барилга байгууламж доторх хана таазанд хэрэглэхэд тохиромжтой. Шал болон тавилгад хэрэглэхгүй.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Өнгө

Өнгөгүй (EP суурь). “Интерьерт зориулсан өнгө оруулагч лак” Тиккурилагийн каталогийн дагуу өнгө оруулж болно

Туяа

Бүрсгэр (матт)

Зарцуулалт

8-12 м² / л – модон болон бетон гадаргуу дээр,

5-8 м² / л – зүссэн модон гадаргуу болон тоосгон гадаргуунд

Савлалт

9л.

Шингэрүүлэгч

Ус.

Түрхэх арга

Багс эсвэл шүршигчээр шүршинэ. Шаардлагатай тохиолдолд лакны хэмээний 10%-аас илүүгүй хувьтай тэнцэх усаар шингэлж болно.  

Хатах хугацаа (

20 ± 2 ° C ба

65 ± 5% харьцангуй

чийгшил)

Эхний давхарга түрхснээс 3-4 цагийн дараа дараагийн давхаргыг түрхэнэ.  24 цагийн дараа бүрэн хатна (хэрэглэхэд тохиромжтой болно гэсэн үг). Лакан давхаргын хатаж усанд тэсвэртэй чанар 4 долоо хоногийн дараа тогтоно.

Агаарын температур буурах болон харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд лакны хатах хугацаа уртсах болохыг анхаарна уу!

Нягт (кг/л)

Ойролцоогоор 1,0 кг/л.

Жингийн хуурай үлдэгдэл (%)

Ойролцоогоор 25 %

Хадгалалт болон тээвэрлэлт

Хүйтэнд тэсвэргүй тул хүйтнээс хамгаалах. Битүү хаалтттай чингэлэгт 5°С-аас дээш температурт чийг, дулаан, нарны шууд тусгалаас далд тээвэрлэж хадгалах. Хадгалах хугацаа – үйлдвэрийн задлаагүй сав баглаа боодолд бичсэн үйлдвэрлэсэн өдрөөс хойш 2 жил.

 

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Лакаар өнгөлөхдөө

Лакаар бүрэх гадаргуу нь хуурай, цэвэр байх ёстой, гадаргууны температур болон агаарын температур хамгийн багадаа 5°C, агаарын харьцангуй чийгшил 80% -иас бага.

 

Урьдчилсан бэлтгэл хангах

Шинэ модон гадаргуу бол: шороо, тоос, тосноос гадаргууг цэвэрлэ.

Лакдах модон гадаргууг чийгшүүлэн хатааж зүлгэнэ. Зүлгэсэн хэсгийн тоосыг цэвэрлээд хатаана.

Өмнө лакдаж байсан гадаргууг:

Сул, хагарсан хуучин лакыг төхөөрөмжөөр бүрэн хусаж арилгана. Дараагаар нь бүх гадаргууг зүлгүүрээр зүлгэж гарсан тоосыг цэвэрлэж, гадаргуугийн бага хэсгийг лакаар өнгөлж туршиж үзээрэй.

 

Лакдах

Хэрэглэхийн өмнө лакийг хутгана, мөн лакдах үеэрээ ч хутгах нь жигд түрхэхэд тустай. Шаардлагатай гэж үзвэл лакны хэмжээнээс 10 %-иас ихгүй усаар шингэлж болно. Лакийг модны үе судлын дагуу чиглэлд 2-3 давхаргаар түрхэнэ. Хэрэв өнгө оруулсан лакаар будаж байгаа тохиолдолд будгийн ажлаа эхлэхээс өмнө тусгай хэсэг гадаргуун дээр туршиж үзэхийг зөвлөж байна. Учир нь модны төрөл зүйл, анхны өнгө, лакны давхарга зэргээс шалтгаалж эцсийн өнгө янз бүр гарах магадлалтай байдаг. Ихэнх тохиолдолд 2 давхар үе будаж байж хүссэн үр дүнгээ гаргадаг. Гадаргуунд өөр өөр туяа, өнгөний ялгаа гаргахгүйн тулд нэг захаас нөгөө зах хүртэл будах хэрэгтэй. Харин том талбайтай гадаргуу будаж байгаа бол самбар самбараар нь будахыг зөвлөж байна.

 

Багаж хэрэгслээ цэвэрлэх

Ажлын багаж хэрэгслээ ус эсвэл угаах бодисоор угааж цэвэрлэж болно. 

 

Лакдсан гадаргуу

Лакдаж будсанаас хойш 4 долоо хоногийн дараа лакан давхарга бүрэн бэхжиж тогтдог тул тэр хугацаанд химийн бодис ашиглан хүчээр угааж цэвэрлэхээс зайлсхийнэ үү. Хэрэв гадаргууг хатаж бэхжихээс өмнө зайлшгүй цэвэрлэгээ хийх шаардлага гарвал зөөлөн даавуун алчуур норгож хөнгөн цэвэрлэгээ хийнэ үү.   

Гадаргууг лакаар өнгөлснөөс ойролцоогоор нэг сарын дараа (рН 6-8) угаалгын бодисоор зөөлөн даавуу эсвэл парлон ашиглан цэвэрлэж болно. Хэрэв гадаргуу маш их бохирдсон бол (рН 8-10) угаалгын бодисоор цэвэрлэж дараагаар нь цэвэр усаар сайтар зайлж угаана. Түүний дараагаар гадаргууг сайтар хатаах хэрэгтэй.

 

Хүрээлэн буй орчин болон аюулгүй байдал

Тус лак нь гал болон дэлбэрэх аюулгүй, эвгүй үнэргүй болно. Будгийн ажил хийхдээ нүдэндээ хүргэхээс зайлсхий. Нүдэнд хүргэсэн тохиолдолд нэн даруй усаар зайлах хэрэгтэй. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах хэрэгтэй бөгөөд будаг лакийн ажлыг агаарын солилцоо сайтай орчинд хийх хэрэгтэй. Гараа хамгаалахын тулд тусгай резинэн бээлий ашиглаарай. Мөн бусад төрлийн лак болон шингэрүүлэгчтэй холихгүй байх.  

 Хог хаягдлыг ус зайлуулах хоолой, усны урсгал, хөрсөнд хаяж болохгүй. Хоосон, хуурай лаазыг ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Шингэн хог хаягдлыг орон нутгийн дүрэм журмын дагуу устгах хэрэгтэй.

“ТИККУРИЛА” ХХК, ОХУ, 192289, Санкт-Петербург хот, 9-го Января өргөн чөлөө,15 дугаар байр, 3 дугаар корпус утас/факс: +7 812 380 33 99

Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг  99096389