Нью Фунт ХХК

“НЬЮ ФУНТ” ХХК нь 2004 онд гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.

Тус компаний Оффисийн албан ёсны хаяг:  Баянзүрх дүүргийн, 26-р хороо, Их Монгол Улсын гудамж-202, Сакура төв 4-409 тоотод байрладаг.  БГД-ийн Татварын албанд харъяалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай компани 2006 оноос эхлэн Тиккурила компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь  салбараас бараа бүтээгдэхүүнээ татан авалт хийдэг. Тиккурила компани нь барилгын дотоод заслын материал үйлдвэрлэн экспортод гаргадаг ба манай компани сүүлийн 15 жил бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч Монголдоо импортлож байна. Энэ хугацаанд бид тасралтгүй найдвартай худалдан авагч байсан тул Тиккурила компаниас манай компанийг 2011 онд ТЕКС брэндийн АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ /Официальный дистрибьютор/ болгосон.

 
DSC_20321
baraa

Манай импортлодог бараа бүтээгдэхүүн нь ОУ-ын стандартад нийцсэн, эрүүл ахуйн талаасаа аюулгүй бөгөөд бид найдвартай бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 

 

Манай захиалгат бараа ОХУ-ын Санкт-Петорбург хотоос ачигддаг бөгөөд захиалга хийгдснээс хойш 14-21 хоногт орж ирдэг. Захиалсан бараа бүрт Техникийн болон эрүүл ахуйн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, хэрэглэх заавар, үзүүлэн танилцуулга дагалдаж ирдэг.

 

Манай бараа бүтээгдэхүүнийг барилгын салбарын  томоохон байгууллагууд, иргэд, үйлдвэр үйлчилгээний салбарынхан, эмнэлэг, сургууль гэх мэт олон салбарт өргөн хэрэглэдэг болсон. Учир нь манай бараа тухайн салбартаа  зориулагдсан, хурц үнэргүй, ашиглах хугацаа урт, хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

 

Манай барааг байнга хэрэглэдэг газруудаас дурдвал: Их дээд сургуулиуд тухайлбал: МУИС, АШУИС, 10- жилийн 1-р сургууль, Шинэ-Үе сургуулийн гадна болон дотор засал, Гурван гал эмнэлэг, Алтан тариа ХК, ЭНЭШТөвийн гадна засал, Их үйлсийн эрэлд компаний Баян монгол,  Их монгол хорооллууд, Монголын хөрөнгийн бирж-ийн гадна засал, МҮСАХүлээлэн, Ромео жулет хотхон, Цоба компаний Хадат  вилла хотхон, Эрдэнэт үйлдвэр ТӨХК, ЦДҮС, ДЦС-3, ДЦС-4, УБТЗ ХНН, Сод монгол, Петровис шатахуун түгээх станцуудын гадна засал, мөн ихэнх сургууль, цэцэрлэгүүд  гэх мэт байгууллагууд манай байнгын харилцагч болсон нь бидний борлуулдаг барааны талаар харуулах нэг үзүүлэлт юм.

 

Манай компани борлуулалтын 6 цэг салбартай бөгөөд үндсэн барааны агуулах СБД-ийн 1-р хороо Энхтайваны гүүрний зүүн талд өөрийн эзэмшлийн газарт байрладаг. Энэ агуулах нь манай өөрийн өмч бөгөөд 4-5 вагон бараа агуулах багтаамжтай. Тус агуулах нь галын болон дохиоллын системтэй ба харуул хамгаалалтын “Тэргэл Тэх” ХХК-тай хамтран ажилладаг. 

 

Мөн агуулахын дэргэд нэрийн барааны дэлгүүр ажилладаг ба тус дэлгүүрт төрөл бүрийн кодоор өнгө гаргагч автомат машин суурилуулсан. Ингэснээр хэрэглэгчид маань тогтсон  нэг өнгөний хэлбэрт баригдахгүй өөрийн хүссэн өнгийг сонгон авах боломжтой болсон.

 
Оффисын хаяг:

Монгол улс,  Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо, Их Монгол Улсын гудамж-202, Сакура төв, 4-409 тоот                                                                                                   

Цахим шуудангийн хаяг: newfunt@gmail.com

 

Агуулахын хаяг:

Монгол, Улаанбаатар хот, СБД-ийн 1-р хороо, Энхтайваны гүүрний зүүн талд. 

Борлуулалт хариуцсан Ерөнхий менежер Н.Билгээ 

Утас: 99096389

Салбаруудын хаяг байршил:

⦁ “BIG” худалдааны төв. Гурвалжингийн гүүрний зүүн урд, Утас: 95284858

⦁ “Гурвалжин”худалдааны төв. Утас: 99140989

⦁ “К” худалдааны төв. 100 айлд Утас: 99988428

⦁ “JOBI” худалдааны төв. 1-р давхарт Утас: 99056998

⦁ “Алтаншагай” худалдааны төв. 100 айлд Утас: 99161828

⦁ “Уранган” худалдааны төв А-40 Утас: 99849898

⦁ Нэрийн барааны дэлгүүр. Агуулахын дэргэд. Утас: 70281686 

 

Бид төв агуулахаас барааны хүргэлтийг хот дотор өөрсдийн унаагаар үнэ төлбөргүй хүргэх хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.