Өнгө оруулагч пигмент паста

ТөрөлЭмаль, тосон болон усан будгийн өнгө оруулагч паста
Хэрэглэх хүрээЭмаль, тосон болон усан будганд гараар өнгө оруулах зориулалттай. № 8, 9, 10, 13, 22 өнгө нь гэрэлд тэсвэртэй органик бус пигменттэй бөгөөд тасалгааны гадна ашиглах материалд өнгө оруулахад хэрэглэж болно (тухайн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг харна уу). Дангаар нь хэрэглэхгүй.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Хуурай үлдэгдэлӨнгөөс хамааран 10 – 50%  
Нягтрал1.0–1.5 кг/л
Өнгө№ 1 улаан, № 2 улбар шар, № 3 шар, № 4 алтан, № 5 маргад, № 6 хөх, № 7 цайвар ногоон, № 8 улаан хүрэн, № 9 охра, № 10 кофены бор, № 11 хар, № 12 тоорны, № 13 бор, № 14 ногоон, № 15 бээж, № 17 далайн хөх, № 18 кларет улаан хүрэн, № 19 оюу цэнхэр, № 20 хөх ягаан, № 22 карамель
Хадгалалт, тээвэрлэлт5 °С-аас доошгүй температурт битүү саванд хадгална. Чийг, дулаан, нарны гэрлээс хол байлгана.
Ашиглах хугацааЗадлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил
Савлалт0.1 л, 0.5 л

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Будах нөхцөлГадаргуу хуурай ба цэвэр байх ёстой. Орчин, будах гэж байгаа гадаргуу болон будгийн температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой.
Бэлтгэл ажилХэрэглэхийн өмнө 30 сек сэгсэрнэ. Шаардлагатай хэмжээний паста нэмсэний дараа будгийг жигд өнгөтэй болтол нь гараар эсхүл тусгай хошуутай өрмөөр хольж хутгана. Өнгө оруулагч пастаг нийт хэмжээний 10% хүртэл нэмж болно.
БудалтТалбай ихтэй гадаргуу будах тохиолдолд шаардлагатай хэмжээний (ядаж 1 үе будах хэмжээний) будгийг нэг саванд өнгө оруулж хутгана ингэснээр жигд өнгөтэй болно. Будгийн төрөл, агуулгаас (эмаль, тосон будаг, усан суурьтай будаг) хамааран будгийн өнгө өөрчлөгдөж болно. Дангаар нь хэрэглэж болохгүй, ус эсхүл шингэлэгчээр шингэлж болохгүй. Өнгө оруулсан лак, будгаар будсан гадаргууг зүлгэх чанартай угаалгын бодисоор угааж болохгүй.
Багаж цэвэрлэхАжлын багажийг усаар цэвэрлэнэ.