Төрөл | Натри суурьтай шингэн шил |
Хэрэглэх хүрээ | Модон фасад, хаалга, цонхны рам, террас (шал) болон бусад тасалгааны гаднах шинэ ба хуучин модон бүтээцийг хур тунадас, цаг агаарын үзэгдэл, биологийн гэмтлээс хамгаалах, мөн гоёлын засал чимэглэлийг зориулалттай. Эхний үе түрхсэний дараа үргэлжилсэн хальсан бүрхүүл үүсгэхгүй, модны бүтэц рүү гүн нэвчиж ашиглах хугацаа уртасгана, модны бүтэц болон гоёмсог үзэмжийг хадгална. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд “Bioteks” “нэг дор хоёр” хамгаалах бодисыг “Bioteks” мөөгөнцөрийн эсрэг универсал суурь будагтай хамт хэрэглэх нь зүйтэй, ялангуяа барилгын доод хэсэгт. Өнгөгүй бодисыг зөвхөн агааржуулалт сайтай нээлттэй тасалгаа (беседка, гараж, ахуйн байгууламж гэх мэт) дотор, мөн эмаль, тосон будгийн өмнөх суурь үе тавихад ашиглахыг зөвлөж байна. Саун, хүлэмж болон нэгэнт шавжид идэгдсэн модон эдлэлд ашиглах хэрэггүй. Хөлдүү мод будаж болохгүй. Террасын шаланд бараан өнгийн бодис ашиглах нь тохиромжтой. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Харуулдсан ба гуалин гадаргууны хувьд 12–17 м2/л Хөрөөдсөн гадаргууны хувьд 7–9 м2/кг |
Хатаж үлдэх үлдэгдэл | 25–30 % |
Нягтрал | 0.84–0.88 кг/л |
Шингэлэгч | Уайт -спирит |
Түрхэх арга | Багсаар будах, дүрэх эсхүл шүршиж будах |
Хатах хугацаа (20±2°С хэм, 65±5% чийгшилт) | Гарт наалдахгүй болтол 1 цаг, дараагийн үеийг 2 цагийн дараа түрхэж болно. Бүрэн хатах хугацаа 24 цагаас илүүгүй. Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ. |
Гялгар чанар | Тодорхойлоогүй |
Өнгө | Өнгөггүй, калужница цайвар шаргал, махагон, орегон, самарны хүрэн, палисандр, тэс мод, тик, нарс, царс, агч мод, интоор, лийр, алтан нарс, венге, хар самрын мод, хар тэс мод, улаан мод. Бүх өнгийг хооронд нь холих эсхүл өнгөгүй бодисоор цайруулах боломжтой. |
Өнгө оруулах | Өнгөгүй бодист өтгөн өнгө өгөхийн тулд компьютерийн өнгөнөөс сонгоно уу. Эцсийн өнгө нь тухайн модны төрөл, түрхсэн үеийн тооноос хамаарна. Өнгө зөрүүлэхгүйн тулд нэг серийн будаг ашиглах хэрэгтэй. Том талбай будах явцад жигд нэг өгнөтэй байхын тулд шаардлагатай хэмжээний будгийг нэг саванд хутгасан дээр. Будгийн өнгийг сорьц дээр шалгахын зөвлөж байна. |
Чанараа алдахгүй байх хугацаа | “Bioteks” мөөгөнцөрийн эсрэг универсал будгаар суурь тавьсан тохиолдолд 7 хүртэл жил, суурь тавилгүйгээр будах, ашиглах технологийг чанд мөрдсөн тохиолдолд 5 хүртэл жил. (Сорилтын протоколыг www.teks.ru вэбсайтаас харж болно) |
Хадгалалт, тээвэрлэлт | Чийг, нарны шууд тусах гэрлээс хол газар сайтар тагалсан битүү саванд хадгална. Халаалтын эх үүсвэрээс хол газар хадгална. Хасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Хасах температурт хадгалсан тохиолдолд хэрэглэхийн өмнө тасалгааны температурт байлгаж сайтар хутгаж өгнө. |
Савлалт | 0.8 л; 2.7 л; 9 л |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил. |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу хуурай ба цэвэр байх ёстой. Модны чийгшил 20%-иас бага байх ёстой. Орчны температур +10°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. |
Бэлтгэл ажил | Гадаргууг тоос, бусад бохир зүйлээс цэвэрлэнэ. Хөгцөрсөн эсхүл хэт их чийгтэй үеийг харуулдсаны дараа хатуу щеткагаар цэвэрлэнэ. Хөгцөрсөн гадаргууг хлор агуулсан цайруулагч бодисоор цэвэрлэнэ. Гадаргууг хатааж “Bioteks” мөөгөнцөрийн эсрэг универсал будгаар суурь үе тавина. Эсвэл шууд будаж болно. Өмнө хамгаалах бодис түрхэж байсан гадаргууг хатуу щеткагаар ховхорсон зүйлээс нь цэвэрлэнэ. Шаардлагатай бол хлор агуулсан цайруулагч бодисоор угаана. Гялгар гадаргууг бүүдгэр болтол зүлгэнэ. |
Будалт | Будгийг хэрэглэхийн өмнө ба хэрэглэх явцад сайтар хутгана. Цэвэр хуурай гадаргуу дээр багсаар, дүрж эсхүл шүршигчээр модонд сайн шингэтэл нь 2-3 үе түрхэнэ (“Bioteks” мөөгөнцөрийн эсрэг универсал суурь будаг ашигласан эсэхээс үл хамааран). Модны үзүүрт ханатал нь түрхэнэ. Бүх өнгийг хооронд нь холльж болно, мөн шаардлагатай бол өнгөгүй бодисоор цайруулж болно. |
Арчилгаа | Хатуулаг болон элэгдэлд тэсвэртэй чанар нь ердийн нөхцөлд 4 долоо хоногийн дараа эцсийн байдлаар тогтооно. Энэ үед зөөлөн щетка эсхүл чийгтэй давуугаар цэвэрлэж болно. Сарын дараа угаалгын бодисоор цэвэрлэхийг зөвшөөрнө. Бодисоор цэвэрлэсэний дараа гадаргууг цэвэр усаар арчиж хатаана. |
Багаж цэвэрлэх | Ажил дууссаны дараа багажаа уайт-спирит бодисоор цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Уайт-спирит агуулсан шатамхай шингэн. Будгийн ажил хийх үе арьс, нүдэнд хүргэхгүй байх. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Удаан хугацаанд арьсанд хүрсэн тохиолдолд харшил үүсгэж болзошгүй. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. Хүүхдээс хол хадгалах. |
Байгаль орчны хамгаалалт | Бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Хөрс болон байгалийн ландшафт бохирдуулж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |