Төрөл | Гадна болон дотор заслын акрилат барьцалдуулагч дэвсгэр (хөрсжүүлэх) будаг. Арзгар гадаргуу үүсгэж заслын материалын барьцалдах чанарыг нэмэгдүүлнэ. |
Хэрэглэх хүрээ | Гадна болон дотор заслын ажлын үед гөлгөр, чийг шингээх чадвар султай цутгамал бетон суурь, бетонон дам нуруу, тоосгон, гипсокартон, хуучин шавардлагатай болон өмнө алкид материалаар будсан гадаргуунд (урьдчилж зүлгэж цэвэрлэсэний дараа) керамик плитка, цемент, цемент-шохойн, полимер болон гоёлын шавардлага хийхийн өмнө урьдчилж бэлдэх зориулалттай. Гипсэн шавардлаганд ашиглахгүй байхыг зөвлөдөг. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Түрхэлтийн арга болон суурийн шингээх чанараас хамааран 5–7 м2/кг |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 55% |
Нягтрал | 1.3–1.4 кг/л |
Шингэлэгч | Ус |
Түрхэх арга | Багс эсхүл өнхрүүш |
Хатах хугацаа (+20±2°С температур, 65±5% чийгшилт) | 1 цаг. Хөрсжүүлэлтийн сүүлийн үе түрхсэнээс хойш 12 цагийн дараа шавардлага эсхүл өнгөлгөөний ажлыг хийж болно. |
Хадгалалт, тээвэрлэлт | 5 °С-аас доошгүй температурт битүү саванд хадгална. Чийг, дулаан, нарны гэрлээс хол байлгана. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 18 сар |
Савлалт | 3 кг, 6 кг, 12 кг, 18 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Гадаргуу хуурай байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. | |
Бэлтгэл ажил | Гадаргууг шавар, тос, тоос, хуучин будаг зэргээс цэвэрлэсэн байх ёстой. | |
Хөрсжүүлэлт | Хэрэглэхийн өмнө сайтар хутгана. Багс эсхүл өнхрүүшээр 1 үе түрхэнэ. | |
Багаж цэвэрлэх | Ажлын багажийг усаар цэвэрлэнэ. | |
Хөдөлмөр хамгаалалт | Галын болон тэсрэх аюулгүй. Эвгүй үнэр байхгүй. Бусад будаг, шингэлэгтэй хольж болохгүй. Нүдэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар зайлах хэрэгтэй. Хүүхдээс хол байлгах. Агааржуулалттай тасалгаанд ажил хийнэ. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. | |
Байгаль орчны хамгаалалт | Эмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Шингэн үлдэгдлийг тухайн улс орны хууль тогтоомжийн дагуу устгана. |