Өнгө | Цагаан, цэнхэр, ногоон, маргад ногоон, улаан, улаан хүрэн, улбар шар, элсэн, цайвар ногоон, цайвар саарал, зааны ясан, хар ногоон, хар хөх, хар, утаат саарал, шоколад, тод цэнхэр, тод шар |
Будгийн төрөл | Бүх зориулалтын алкид эмаль будаг |
Гадаргууны төрөл | Модон, төмөр, гипсокартон, ДСП, ДВП хавтан |
Зарцуулалт | 1 кг-аар 7-11 м2 гадаргуунд 1 үе |
Хатах хугацаа | “Тоос наалдахаа болих” хугацаа 5-7 цаг. Дараагийн үеийн 1 хоногийн түрхэж болно |
Хадгалах хугацаа | 18 сар |
Савлалт | 0.9 кг; 1.9 кг; 2.7 кг; 10 кг (зөвхөн цагаан) захиалгаар 20кг |
Гялгарын хэмжээ | Гялгар, хагас бүүдгэр (зөвхөн цагаан) |
Хэрэглэх хүрээ | Гадна болон дотор заслын ажил, модон, төмөр болон шавардлагаатай гадаргуу (шалнаас бусад) будах зориулалттай. Цагаан эмаль будаг нь гялгар болон бүүдгэр гэсэн сонголттой. Будсан гадаргуу 5 жил хүртэл хугацаанд өнгө алдахгүй 18 өнгийн сонголттой |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Түрхэлтийн арга болон гадаргууны шингээх чадвараас хамааран 7–11 м2/кг |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 74% |
Нягтрал | 1.2–1.4 кг/л |
Шингэлэгч | Нефрас буюу уайт-спирит |
Түрхэх арга | Багс, өнхрүүш эсхүл шүршинэ |
Хатах хугацаа (+20°С температур, 65% чийгшилт) | Тоос наалдахгүй болтол хатахад 5–7 цаг Дараагийн үеийг 1 хоногийн дараа түрхэж болно. Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ. |
Гялгар | Гялганасан, бүдэх (матовый) (зөвхөн цагаан өнгийн хувьд) |
Өнгө | Цагаан, зааны ясан, элсэн, шоколадан бор, улаан хүрэн, тод шар, улбар шар, улаан, хөх ягаан, далйан цэнхэр, цайвар ногоон, ногоон, маргад ногоон, хар ногоон, тод цэнхэр, цэнхэр, хар хөх, цайвар саарал, саарал манан, хар |
Агаар мандалт тэсвэртэй байх чанар | Сайн |
Элэгдэлд тэсвэртэй | Сайн |
Угаахад тэсвэртэй эсэх | Энгийн угаагч бодис хэрэглэх тохиолдолд сайн |
Химийн бодист тэсвэртэй эсэх | Скипидар (давирхайн шүүс), уайт-спирит, техникийн спиртэд тэсвэртэй. |
Хадгалалт, тээвэрлэлт | Хасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Халаалтын эх үүсвэрээс хол газар сайтар тагалсан битүү саванд хадгална. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 18 сар |
Савлалт | 0.9 кг, 1.9 кг, 2.7 кг, 10 кг, 20 кг, 60 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу хуурай байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Анхаар! Хүйтэнд болон чийгшил ихтэй нөхцөлд хатах хугацаа уртсаж магадгүй. |
Бэлтгэл ажил | Гадаргууг зэврэлт, тоос, ховхорсон хуучин будаг, бусад бохир зүйлээс цэвэрлэж хатаана. Төмөр гадаргууг ацетоноор арчиж тосгүйжүүлж ТЕКС “Оптимум” маркийн зэврэлтийн эсрэг суурь будаг түрхэнэ. Модон гадаргуу дээр ТЕКС “Оксоль”, “Биотексом Грунт” маркийн олиф түрхэнэ. Тасалгаан доторх шавардлагатай гадаргуу дээр (жингийн 10%–иас илүүгүй) шингэлсэн эмаль будаг түрхэнэ. |
Будалт | Эмаль будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол уайт-спирит эсхүл шингэлэгч хольж шингэрүүлнэ, гэхдээ эмаль будгийн жингийн 10%–иас илүүгүй. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр (үслэг цэмбэ, синтетик үстэй) 2 үе түрхэнэ. Талбай ихтэй гадаргуу будах тохиолдолд нэг серийн будаг хэрэглэх эсхүл шаардлагатай хэмжээний эмаль будгийг нэг саванд хольж жигд нэг өнгө гаргаж авахыг зөвлөж байна. |
Багаж цэвэрлэх | Ажил дууссаны дараа багажаа уайт-спирит, шингэлэгч эсхүл №646 шингэлэгчээр цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Уайт-спирит агуулна. Шатамхай бодис. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. Шингэлэгч бодисын уур эсхүл будгийн тоосыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Ажлын байрыг агааржуулалттай байхаар зохион байгуулах. Ил галын дэргэд ажиллаж болохгүй. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хүүхдээс хол байлгах. |
Байгаль орчны хамгаалалт | Эмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |