“Универсал” дээврийн замазка

Дээврийн бүх төрлийн материалыг наахад хэрэглэгдэнэ.

ӨнгөХар
Хэрэглээ0.5-2 м2 талбайд 1 кг
Хатаах хугацаа12-24 цаг
Хадгалах хугацаа2 жил
Савлалт18 кг

Дээврийн өнхрөх материалыг наалдуулах, үеийг битүүмжлэх, хавтанцар ба металл профиль дээврийг суурилуулахдаа нэмэлт чийг, уурын саадыг хангах зориулалттай.

  • Найдвартай битүүмжлэлийг хангадаг.
  • Маш сайн наалддаг.
  • Толуол агуулаагүй
ТөрөлДээврийн битумэн замазка
Хэрэглэх хүрээДээврийн ороомог материал наах, уулзварыг битүүлэх, вааран ба төмөр дээврийн нэмэлт ус, уур тусгаарлалт хийх зориулалттай

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1 үе будах зарцуулалтГадаргууны бүтэц, гүйцэтгэх ажлын төрлөөс хамааран 0.5–2 кг/м2
Хатаж үлдэх үлдэгдэлОйролцоогоор 60%
НягтралОйролцоогоор 0.9 кг/л
ШингэлэгчНефрас буюу уайт-спирит 
Түрхэх аргаШпатель, багс, өнхрүүш
Хатах хугацаа (+20±2°С температур, 65±5% чийгшилт)Хэрэглэх нөхцөлөөс шалтгаалан 12–24 цаг. Сүүлийн үе түрхсэний дараа хамгийн багадаа 48 цаг хатаах хэрэгтэй.
ӨнгөХар
Бетонтой барьцалдах чанар≥ 0.1 МПа (1.0 кг•х/см2)
Дулааны тэсвэржилт70°С хэмээс доошгүй
0.03 МПа даралтын үед ус нэвчүүлэхгүй байх чанар72 цагаас доошгүй
24 цагийн хугацаанд ус шингээх чадвар2%-иас илүүгүй
Хадгалалт, тээвэрлэлтЧийг, дулаан, нарны шууд тусах гэрлээс хол газар сайтар тагалсан битүү саванд хадгална. Халаалтын эх үүсвэр, ил галын эх үүсвэрээс хол газар хадгална. Хүн амьдрах тасалгаа болон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж болохгүй.
Ашиглах хугацааЗадлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил
Савлалт18 кг

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Будах нөхцөлГадаргуу хуурай байх ёстой. –5°С +35°С температурт ажиллана. Хур тунадастай үед ажил хийж болохгүй.
Бэлтгэл ажилГадаргууг зүлгэж бохир зүйлээс цэвэрлэсэн байх хэрэгтэй. Зэвэрсэн гадаргууг цэвэрлэж хатаана. 0°С –5°С хэмд дээврийн ажил хийх тохиолдолд цас, мөснөөс цэвэрлэж чийгтэй хэсгийг хатаасан байх хэрэгтэй. Ороомог материалыг дулаан болгож замазкаг ил гал ашиглалгүйгээр 20°С 30°С хэм хүртэл халааж хэрэглэнэ.
БудалтХэрэглэхийн өмнө сайтар хутгаж шаардлагатай бол уайт-спиритээр шингэрүүлнэ. Дээврийн материалыг дараах аргаар наана: Дам нурууны гадаргууд 1:1 харьцаатай уайт-спиритээр шингэлсэн замазка түрхэж 12–24 цаг үлдээнэ. Үүний дараа наах замазка түрхэж дээврийн материалыг 100 мм зөрүүлж дэвсэнэ. Үүний дараа 80–100 кг жинтэй цилиндр индүүгээр индүүднэ. Уулзварыг замазкагаар нэмж битүүлнэ.
Багаж цэвэрлэхАжлын багажийг уайт-спиритээр цэвэрлэнэ.
Хөдөлмөр хамгаалалтГал эх үүсвэрээс холд газар ажил гүйцэтгэх. Нүдэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хүүхэд хүрэхгүй газар хадгалах. Шаардлагатай тохиолдолд агааржуулалттай тасалгаанд ажил хийнэ. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө.
Байгаль орчны хамгаалалтҮлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Шингэн үлдэгдлийг тухайн улс орны хууль тогтоомжийн дагуу устгана.