Гадаргууны төрөл | Бетон, тоосго, гипс, гипсэн хавтан болон шаваастай гадаргуунд |
1 үе будах зарцуулалт | 5-14 м²/ 1литр |
Хатаах хугацаа | 30-40 минут |
Хадгалах хугацаа | 18 сар |
Савлалт | 0.8 л; 5 л; 10 л; 20 л |
Тасалгааны гадна болон дотор гадаргууг усан дисперси будгаар будах, замазка түрхэх, плита наахын өмнө будгийн суурь бэлдэх зориулалттай. Универсал суурь будгийг 2016 оны 4 сараас шинэ дизайнд оруулж “Гүн бэхжүүлэх суурь будаг “Универсаль 1-д 2” нэрээр үйлдвэрлэдэг болсон.
- Дотор болон гадна ашиглах зориулалттай.
- Энэхүү грунтыг арзгар болон цемент уугч гадагуу дээр, чийгшилт ихтэй (гал тогоо,ванны өрөө, коридор) бетон шал, плита наах, будгаар будах,замаскатай гадаргуу дээр будахын өмнө суурь болгон ашиглана,
- Будагны орох хэмжээ, зарцуулалтыг багасгана.
- Бетонон зуурмагт : бат бэх чанарыг сайжруулж, шингээх чадварыг жигд болгож, гадаргууны бүрхүүлийг сайжруулна.
Төрөл | Гадна болон дотор заслын ажлын гүн бэхжүүлэх суурь будаг |
Хэрэглэх хүрээ | Хуурай тасалгаа болон чийгшилт ихтэй (гал тогоо, ванны өрөө, коридор) тасалгааны бетон, шавардлага, гипсокартон тоосго ба модон гадаргууг усан дисперси будгаар будах, замазка түрхэх, плита наах эсхүл хананы цаас наахын өмнө суурь бэлдэх зориулалттай. Мөн гадна фасадыг “Универсал” ТЕКС будгаар будахын өмнө суурь бэлдэх зориулалттай. 6 мм хүртэл гүн нэвчиж суурийг бэхжүүлнэ, гадаргууны барьцалдах чанарыг нэмэгдүүлнэ, суурь үеийн шингээх чанарыг жигдрүүлнэ. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Шингээх чанараас хамааран 5–14 м2/л |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 8% |
Нягтрал | 1.0–1.1 кг/л |
Шингэлэгч | Ус |
Түрхэх арга | Багс, өнхрүүш эсхүл шүршинэ |
Хатах хугацаа (+20±2°С температур, 65±5% харьцангуй чийгшилт) | 30–40 мин Дараагийн үеийг 1.5 цагийн дараа түрхэж болно. |
Хадгалалт, тээвэрлэлт | Чийг, дулаан, нарны туяанаас хол газар сайтар тагалсан саванд +5°С хэмээс доошгүй хадгална. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 18 сар |
Савлалт | 0.8 л; 2.5 л; 5 л; 10 л; 20л |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Суурь тавих гэж буй гадаргуу хуурай ба цэвэр байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. |
Бэлтгэл ажил | Тоос шороо, шохой болон ховхорсон будгаас зүлгэж цэвэрлэнэ. |
Будалт | Хэрэглэхийн өмнө сайтар хутгана. Бэлдсэн гадаргуу дээр багс эсхүл өнхрүүшээр нэг нэг үеээр түрхэнэ. |
Багаж цэвэрлэх | Ажлын багажийг усаар угааж цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Галын болон тэсрэх аюулгүй. Эвгүй үнэр байхгүй. Бусад будаг, шингэлэгтэй хольж болохгүй. Нүдэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар зайлах хэрэгтэй. Хүүхдээс хол байлгах. Агааржуулалттай тасалгаанд ажил хийнэ. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. |
Байгаль орчны хамгаалалт | Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Үлдэгдлийг бохирын шугам, усан санд асгаж болохгүй. |