Зэврэлтийн эсрэг суурь грунт – ГФ-021

Гадна ба дотоод орчинд ашиглах зэврэлттэй төмөр гадаргуу, (төмөр хийц, гараж, хашлага, хайс, торон сараалж) будах зориулалттай. Ган, хайлш, өнгөт метал (цайр, зэс, хөнгөн цагаан), цайрдсан төмөр, зэвэрдэггүй ган буюу нерж гадаргуунд тохиромжтой. Модон гадаргуу будах эмаль (паалан) хэлбэрээр ашиглаж болно.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн орчинд будгийн ажил хийхэд зөвлөсөн.

ӨнгөУлаан хүрэн
Саарал
ШингэлэгчНефрас буюу уайт-спирит шингэлэгч-646
Гадаргууны төрөлБүх төрлийн метал гадаргуу ба мод, цул биет
ЗарцуулалтТүрхэлтийн аргаас хамааран 10-15мкв/кг (12-18мк/л)
Түрхэх аргаБагс, өнхрүүш ашиглах, эсвэл шингэлээд шүрших
Хадгалах хугацаа24 сар
Хатах хугацааДараагийн үеийг нэг хоногийн дараа будаж болно
Савлалт1.0 кг, 24кг
ТөрөлЗэврэлтийн эсрэг алкид суурь будаг
Хэрэглэх хүрээТасалгааны гадна болон дотор алкид эмаль, тосон будаг түрхэхийн өмнө төмөр гадаргуу дээр суурь үе тавих зориулалттай. Дангаараа будгийн хучилт биш учир эцсийн будалтын өмнө төмрийг богино хугацаанд зэврэлтээс хамгаалахаар ашиглана.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1 үе будах зарцуулалт10–15 м2/кг (13–19 м2/л)
Хатаж үлдэх үлдэгдэл67–74%
Нягтрал1.2–1.4 кг/л
ШингэлэгчУайт-спирит 
Түрхэх аргаБагс, өнхрүүш эсхүл шүршинэ, эсвэл будганд дүрнэ
Хатах хугацаа (+20°С температур, 65% чийгшилт)Түрхсэн үе хатах хугацаа – 24 цаг. Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ.
ӨнгөСаарал, улаан хүрэн
Химийн бодист тэсвэртэй эсэхСкипидар (давирхайн шүүс), уайт-спирит, техникийн спиртэд тэсвэртэй. Амьтны болон ургамлын гаралтай тос, тосолгооны тос, консистент буюу өтгөн тос нэвчихгүй.
Хадгалалт, тээвэрлэлтХасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Сайтар тагалсан битүү саванд хадгална.
Ашиглах хугацааЗадлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил
Савлалт1.0 кг, 2.5 кг, 24 кг, 60 кг

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Будах нөхцөлБудах гэж байгаа гадаргуу хуурай байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Анхаар! Хүйтэнд болон чийгшил ихтэй нөхцөлд хатах хугацаа уртсаж магадгүй. 
Бэлтгэл ажилШинэ эсхүл хуучин будагтай метал гадаргууг зүлгэж, тоос, зэврэлт, тос болон бусад бохир зүйлээс цэвэрлэсэний дараа ТЕКС ацетон эсхүл ТЕКС “646” шингэлэгчээр арчиж тосгүйжүүлнэ.
БудалтСуурь будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол уайт-спирит хольж шингэрүүлнэ. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр түрхэнэ.
Багаж цэвэрлэхАжил дууссаны дараа багажаа уайт-спирит эсхүл шингэлэгчээр цэвэрлэнэ.
Хөдөлмөр хамгаалалтУайт-спирит агуулна. Шатамхай бодис. Шингэлэгч бодисын уур эсхүл будгийн тоосыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Ажлын байрыг агааржуулалттай байхаар зохион байгуулах. Ил галын дэргэд ажиллаж болохгүй. Хүүхдээс хол байлгах.
Байгаль орчны хамгаалалтЭмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно.