“ЭКО-САУНА BIOTEKS” ХАМГААЛАХ БОДИС
Төрөл | Халуун ус, сауны модон хана, тааз хамгаалах лак. Мод хөгцрөх, өнгө алдах, мөөгөнцөрөөс хамгаалж, гялалзсан өнгөтэй болгоно. Ус, хир тогтохгүй гадаргуу бий үүсгэнэ. Чийг, өндөр температурт тэсвэртэй. Үнэргүй, хорт бодис ялгаруулахгүй. |
Хэрэглэх хүрээ | Чийг ихтэй, температурын хэлбэлзэлтэй нөхцөлд байх модон эдлэлийг хамгаалах зориулалттай. Халуун ус, саун болон хувцас солих өрөөний хана, тааз, хаалга будахад хэрэглэнэ. Шал болон суух сандал будаж болохгүй. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Модны будаг шингээх чадвараас хамааран 10–15 м2/л. |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 18 % |
Нягтрал | Ойролцоогоор 1.0 кг/л |
Шингэлэгч | Ус |
Түрхэх арга | Багсаар түрхэнэ эсхүл шүршинэ |
Хатах хугацаа (20±2°С хэм, 65±5% чийгшилт) | 1 цаг, дараагийн үеийг 3 цагийн дараа түрхэж болно. Ойролцоогоор 3-5 хоногийн дараа ашиглаж болно. |
Гялгар | Хагас бүүдгэр |
Суурь | AD |
Өнгө оруулах | Нэмэлт өнгө өгөхийн тулд компьютерийн өнгөнөөс сонгоно. Эцсийн өнгө нь модны төрөл, анхны өнгө болон хэдэн үе будахаас хамаарна. Том талбай будах явцад жигд нэг өгнөтэй байхын тулд шаардлагатай хэмжээний будгийг нэг саванд хутгасан нь дээр. Будгийн өнгийг сорьц дээр шалгахын зөвлөж байна. |
Чанараа алдахгүй байх хугацаа | Будах, ашиглах технологийг чанд мөрдсөн тохиолдолд халуун ус, саунд 3 хүртэл жил, хуурай өрөө тасалгаанд 10-аас доошгүй жил. (Сорилтын протоколыг www.teks.ru вэбсайтаас харж болно) |
Мөөгөнцөрт тэсвэртэй чанар | Мөөгөнцөрт чанар тэсвэртэй гадаргуу үүсгэнэ. (ГОСТ 9.050-75 стандартын 2-р арга. ПГХО үзүүлэлт ) |
Хадгалалт, тээвэрлэлт | Чийг, дулаан, нарны туяанаас хол газар сайтар тагалсан саванд +5°С хэмээс доошгүй температурт тээвэрлэнэ, хадгална. Савыг нь эргүүлж тавихыг хориглоно. |
Савлалт | 0.9 кг; 2 л |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу цэвэр ба хуурай байх ёстой. Гадаргуу, будан болон орчны температур +5°С хэмээс доошгүй, харьцангуй чийгшил ойролцоогоор 60-85% байх ёстой. Модны харьцангуй чигйшил 20%-иас илүүгүй байх ёстой. |
Бэлтгэл ажил | Өмнө будаж байгаагүй гадаргуу Гадаргууг тоос, шороо болон бохир зүйлээс цэвэрлэнэ. Бага чийгшүүлж хатаасаны дараа зүлгэж бэлдэнэ. Зүлгэх явцад үүссэн тоосыг цэвэрлэнэ. Өмнө будаж байсан гадаргуу Өмнөх будгийг бүрэн хусаж, тоос, шороо болон бохир зүйлээс цэвэрлэнэ. |
Будалт | Хэрэглэхийн өмнө болон будалтын явцад нэгэн жигд болтол нь сайтар хутгана. Модны ширхэгийн дагуу багсаар жигд түрхэнэ эсхүл шүршигчээр цацна. Сауны хувьд багсаар 1-2 үе, халууг ус болон хувцас солих өрөөнд 2-3 үе түрхэнэ. Шүрших тохиолдолд 10%-иас багагүй шингэлж жигд 2-3 үе түрхэнэ. Анхны үе явсны дараа зөөлөн зүлгэвэл сайн. Сауныг ашиглалтанд оруулахын өмнө сайн халааж, агааржуулах хэрэгтэй. |
Багаж цэвэрлэх | Ажлын багажаа усаар цэвэрлэнэ. |
Арчилгаа | Шинэхэн будсан гадаргуу будсанаас хойш ойролцоогоор 2 долоо хоногийн дараа бүрэн бэхэждэг тул шинэххэн будсан гадаргууг цэвэрлэгч бодисоор цэвэрлэх хэрэггүй. Цэвэрлэх шаардлагатай бол чийгтэй зөөлөн давуугаар хөнгөн арчиж цэвэрлэнэ. Будсанаас хойш 1 сарын дараа саармаг (pH 6-8) цэвэрлэгч бодис ашиглан поролон губка эсхүл зөөлөн давуугаар цэвэрлэж болно. Гадаргууг цэвэрлэсэний дараа цэвэр усаар сайтар шүршинэ. Байнгын чийг ихтэй нөхцөлд ашиглах тохиолдолд мөөгөнцөр үүсэж болзошгүй учир энэ тохиолдолд ариутгагч бодисоор угааж мөөгөнцөртэй хэсгийг хусаж цэвэрлэнэ. Гадаргуу гэмтээгүй бол будгийн хамгаалах үйлчилгээ хэвээр үлдэнэ. |
Дэгдэмхий органик бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ EU VOC 2004/42/EC (Cat A/f) 130 г/л (2010) | “ЭКО-САУНА BIOTEKS” хамгаалах бодис дахь дэгдэмхий органик бодисын агуулга 130 г/л хэтрэхгүй. |
Хөдөлмөр хамгаалалт | Галын болон тэсрэх аюулгүй. Эвгүй үнэр байхгүй. Бусад будаг, шингэлэгчтэй хольж болохгүй. Арьс, нүдэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хүүхдээс хол байлгах. Агааржуулалттай тасалгаанд ажил гүйцэтгэнэ. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. |
Байгаль орчны хамгаалалт | Хоосон хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Бохирын шугам, усан санд асгаж болохгүй. Хөрсөнд асгахаас зайлсхийх хэрэгтэй. |