Бетонон шалны будаг эмаль “Профи”

ӨнгөСаарал, цайвар саарал, улаан хүрэн, шар хүрэн өнгөний сонголттой
Гадаргууны төрөлБетон, мод, металл шал будна
ХэрэглээХэрэглэх арга, материалын шингээх чадвараас хамааран 8 – 11 м² / л байна
Хатах хугацаа8-10 цаг, бүтэн хаталт нь 24 цаг болно
Хадгалах хугацаа2 жил
Савалгаа 0.9 л;  9 л-ийн савлагаатай
Харагдах байдалГялалзсан
  • Бетон, мод, металл шалыг будахад зориулагдсан.
  • Элэгдэлд маш тэсвэртэй.
  • Бүрхэх чадвар маш өндөр.
  • Бат бөх гадаргуу үүсгэнэ.
  • 4 төрлийн өнгөтэй
ТөрөлТусгай зориулалтын алкид-уретан эмаль будаг
Хэрэглэх хүрээХөд хөдөлгөөн ихтэй тасалгааны (гараж, агуулах, спорт зал, бусад ахуйн тасалгаа) бетонон, модон, төмөр шал будах зориулалттай. Мөн тасалгааны гадна саравчин доор байх шал (тагт, террас, веранда)

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1 үе будах зарцуулалтТүрхэлтийн арга болон гадаргууны шингээх чадвараас хамааран 8–11 м2/л
Хатаж үлдэх үлдэгдэл55–75 %
Нягтрал1.13–1.20 кг/л
ШингэлэгчНефрас буюу уайт-спирит 
Түрхэх аргаБагс, өнхрүүш эсхүл шүршигч
Хатах хугацаа (+20°С температур, 65% чийгшилт)“Тоос наалдахаа болих” хугацаа 8-10 цаг. Дараагийн үеийг 1 хоногийн дараа түрхэж болно. 1 долоо хоногийн дараа ашиглаж болно, гэхдээ 4 долоо хоногийн дараа эцсийн байдлаар хатуурна Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ.
ГялгарГялгар
ӨнгөСаарал, цайвар саарал, улаан хүрэн, шаргал хүрэн
Агаар мандалт тэсвэртэй байх чанарСайн
Элэгдэлд тэсвэртэйСайн
Угаахад тэсвэртэй эсэхСайн
Химийн бодист тэсвэртэй эсэхСкипидар (давирхайн шүүс), уайт-спирит, техникийн спиртэд тэсвэртэй. Амьтны болон ургамлын гаралтай тос, тосолгооны тос, консистент буюу өтгөн тос нэвчихгүй.
Хадгалалт, тээвэрлэлтХасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Тагалсан битүү саванд хадгална.. 
Ашиглах хугацааЗадлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил
Савлалт0.9 л, 2.7 л, 9 л

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Будах нөхцөлБудах гэж байгаа гадаргуу хуурай байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Анхаар! Хүйтэнд болон чийгшил ихтэй нөхцөлд хатах хугацаа уртсаж магадгүй. 
Бэлтгэл ажилГадаргууг тоос, хуучин будаг, тос, цавуу зэрэг бохир зүйлээс цэвэрлэж хатаана. Бетонон гадаргуу нь хуурай бөгөөд цутгасанаас хамгийн багадаа 4 хоног болсон байх ёстой. Зэвэрсэн төмөр гадаргуу (тэр дундаа хадаас, гогцоо гэх мэтийн төмөр зүйл) ацетоноор тосгүйжүүлж зэврэлтийн эсрэг “ГФ–021 Универсал ТЕКС”, “Эмаль-грунт РжавоSTOP Профи ТЕКС” суурь будгаар будаж хамгаална. Модон гадаргууг хамгаалахын тулд “Биотекс ЭКО грунт Профи ТЕКС” суурь будгаар будаж хамгаална. Өмнө будаж байгаагүй бетонон болон модон гадаргууны хувьд 15% хүртэл уайт-спиритээр шингэлсэн будгаар эхний үеийг будна.
БудалтЭмаль будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол уайт-спирит хольж шингэрүүлнэ. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр (үслэг цэмбэ, синтетик үстэй) 2 үе түрхэнэ. Будгийн ажлыг температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош үед хийнэ. Талбай ихтэй гадаргуу будах тохиолдолд нэг серийн будаг хэрэглэх эсхүл шаардлагатай хэмжээний эмаль будгийг нэг саванд хольж жигд нэг өнгө гаргаж авахыг зөвлөж байна.
Багаж цэвэрлэхАжил дууссаны дараа багажаа уайт-спирит шингэлэгчээр цэвэрлэнэ.
Хөдөлмөр хамгаалалтУайт-спирит агуулна. Шатамхай бодис. Шингэлэгч бодисын уур эсхүл будгийн тоосыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Ажлын байрыг агааржуулалттай байхаар зохион байгуулах. Ил галын дэргэд ажиллаж болохгүй. Хүүхдээс хол байлгах.
Байгаль орчны хамгаалалтЭмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно.