Өнгө | Цагаан, бээж, цэнхэр, шар, ногоон, улаан, саарал, хөх, хар, лайм, шоколад, сурик буюу улаан хүрэн |
Гадаргууны төрөл | Модон, төмөр болон шавардлагаатай гадаргуу |
Зарцуулалт | Нэг давхаргад 6 – 16 м² талбайд 1 кг |
Хатах хугацаа | “Тоос наалдахаа болих” хугацаа 6-8 цаг Дараагийн үеийн 1 хоногийн түрхэж болно |
Хадгалах хугацаа | 24 сар |
Савалгаа | 0.9 кг; 1.9 кг; 20 кг |
Харагдах байдал | Гялалзсан |
Гадна болон дотор заслын ажил, модон болон төмөр гадаргуу (шалнаас бусад) будах зориулалттай.
Будсан гадаргуу 3 жил хүртэл хугацаанд өнгө алдахгүй
Хэмнэлттэй засвар хийх боломж
12 өнгийн сонголт
Төрөл | Бух зориулалтын алкид эмаль будаг |
Хэрэглэх хүрээ | Тасалгааны гаднах болон доторх төмөр, модон, шавардлагатай гадаргуу (шалнаас бусад) будах зориулалттай. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Түрхэлтийн арга болон гадаргууны шингээх чадвараас хамааран 6–16 м2/кг |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 75% |
Нягтрал | 1.35–1.45 кг/л |
Шингэлэгч | Нефрас буюу уайт-спирит |
Түрхэх арга | Багс, өнхрүүш эсхүл шүршинэ |
Хатах хугацаа (+20±2°С температур, 65±5% чийгшилт) | Тоос наалдахгүй болтол хатахад 6–8 цаг. Дараагийн үеийг 1 хоногийн дараа түрхэж болно. Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ. |
Гялгар | Гялганасан |
Өнгө | Цагаан, бээж, шар, улаан, хөх, ногоон, цэнхэр, саарал, хар, лайм, шоколад, сурик буюу улаан хүрэн |
Агаар мандалт тэсвэртэй байх чанар | Сайн |
Ашиглах хугацаа | Будах, ашиглах технологийг чанд сахиж зэврэлтийн эсрэг “ГФ–021 Универсал” суурь будгийн хамт хэрэглэсэн бол 3 хүртэл жил. (Цаг агаарын туршилтын протоколыг www.teks.ru сайтаас харна уу) |
Элэгдэлд тэсвэртэй | Сайн |
Угаахад тэсвэртэй эсэх | Сайн |
Химийн бодист тэсвэртэй эсэх | Скипидар (давирхайн шүүс), уайт-спирит, техникийн спиртэд тэсвэртэй. |
Хадгалалт, тээвэрлэлт | Чийг, нарны шууд тусах гэрлээс хол газар сайтар тагалсан битүү саванд хадгална. Халаалтын эх үүсвэрээс хол газар хадгална. Хасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Хасах температурт хадгалсан тохиолдолд хэрэглэхийн өмнө тасалгааны температурт байлгаж сайтар хутгаж өгнө. Савыг нь эргүүлж тавихыг хориглоно. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил |
Савлалт | 0.9 кг, 1.9 кг, 2.7 кг, 20 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу хуурай байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. |
Бэлтгэл ажил | Гадаргууг зэврэлт, тоос, ховхорсон хуучин будаг, бусад бохир зүйлээс цэвэрлэж хатаана. Төмөр гадаргууг ацетоноор арчиж тосгүйжүүлж “ГФ–021 Универсал ТЕКС” зэврэлтийн эсрэг суурь будаг түрхэнэ. Модон гадаргуу дээр “BIOTEKS” маркийн олиф түрхэнэ. |
Будалт | Эмаль будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол уайт-спирит хольж шингэрүүлнэ, гэхдээ эмаль будгийн жингийн 10%–иас илүүгүй. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр (үслэг цэмбэ, синтетик үстэй) 2 үе түрхэнэ. Талбай ихтэй гадаргуу будах тохиолдолд нэг серийн будаг хэрэглэх эсхүл шаардлагатай хэмжээний эмаль будгийг нэг саванд хольж жигд нэг өнгө гаргаж авахыг зөвлөж байна. |
Багаж цэвэрлэх | Ажил дууссаны дараа багажаа уайт-спирит эсхүл шингэлэгчээр цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Уайт-спирит агуулна. Шатамхай бодис. Ил галын дэргэд ажиллаж болохгүй. Будгийн ажил хийх үе арьс, нүдэнд хүргэхгүй байх. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Арьсанд хүрсэн тохиолдолд харшил үүсгэж болзошгүй. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. Хүүхдээс хол байлгах. Шингэлэгч бодисын уур эсхүл будгийн тоосыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Ажлын байрыг агааржуулалттай байхаар зохион байгуулах. Хүүхдээс хол байлгах. |
Байгаль орчны хамгаалалт | Эмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Хөрс болон байгалийн ландшафт бохирдуулж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |