Төрөл | Зэврэлтийн эсрэг үйлчилгээтэй тусгай зориулалтын эмаль–суурь будаг (зэврэлт арилгах, суурь, эмаль будаг) |
Хэрэглэх хүрээ | Тасалгааны гадна болон дотор ашиглагдах зэврэлтийн үлдэгдэлтэй төмөр гадаргуу (төмөр хийц, гараж, хашлага, торлог сараалж) будах зориулалттай. Ган, хайлш, өнгөт метал (цайр, зэс, хөнгөн цагаан), цайрдсан төмөр, зэврэдэггүй ган төмрөн гадаргуунд тохиромжтой. Модон гадаргуу будах эмаль (паалантай будаг) хэлбэрээр ашиглаж болно. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, сургууль, эмнэлгийн байгууллагад будгийн ажил хийхэд зөвлөсөн. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Түрхэлтийн аргаас хамааран 10–15 м2/кг (12–18 м2/л) |
Хатаж үлдэх үлдэгдэл | 61–71% |
Нягтрал | 1.1–1.21 кг/л |
Шингэлэгч | Нефрас буюу уайт-спирит |
Түрхэх арга | Багс, өнхрүүш эсхүл шүршинэ |
Хатах хугацаа (+20°С температур, 65% чийгшилт) | Тоос наалдахгүй болтол хатахад 5–7 цаг Дараагийн үеийг 24 цагийн дараа түрхэж болно. Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ. |
Гялгар | Алтан, мөнгөлөг, хүрэл, алхан хээтэй өнгийн хувьд хагас гялгар. Бусад өнгийн хувьд гялгар. |
Өнгө | Цагаан, ногоон (RAL 6029*), бор, саарал (RAL 7042*), хар (RAL 9004*), улаан (RAL 3000*), шар (RAL 1003*), улаан хүрэн, алтан, мөнгөлөг, хүрэл, алхан хээтэй хар, алхан хээтэй бор, алхан хээтэй ногоон, алхан хээтэй алтан, алхан хээтэй хүрэл, алхан хээтэй мөнгөлөг * – жишигээс бага зэрэг зөрүүтэй байж болно |
Агаар мандалт тэсвэртэй байх чанар | Сайн |
Элэгдэл | Сайн |
Угаахад тэсвэртэй эсэх | Сайн |
Химийн бодист тэсвэртэй эсэх | Скипидар (давирхайн шүүс), уайт-спирит, техникийн спиртэд тэсвэртэй. Амьтны болон ургамлын гаралтай тос, тосолгооны тос, консистент буюу өтгөн тос нэвчихгүй. |
Хадгалалт, тээвэрлэлт | Хасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Сайтар тагалсан битүү саванд хадгална. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил |
Савлалт | Алтан, мөнгөлөг, хүрэл, алхан хээтэй өнгө – 0.5 кг, 0.9 кг, 2.0 кг Бусад өнгө – 0.9 кг, 2.0 кг, 10 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу хуурай байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Анхаар! Хүйтэнд болон чийгшил ихтэй нөхцөлд хатах хугацаа уртсаж магадгүй. |
Бэлтгэл ажил | Шинэ эсхүл хуучин будагтай метал гадаргууг зүлгэж, тоос, зэврэлт, тос болон бусад бохир зүйлээс цэвэрлэсэний дараа ацетоноор арчиж тосгүйжүүлнэ. |
Будалт | Зэврэлтийн эсрэг буюу “РжавоSTOP” эмаль–суурь будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол уайт-спирит эсхүл шингэлэгч хольж шингэрүүлнэ, гэхдээ эмаль будгийн жингийн 10%–иас илүүгүй. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр (үслэг цэмбэ, синтетик үстэй) түрхэнэ. Тэгш бус газар, өнцөг, ирмэгийг сайтар будна. Удаан хугацаанд хамгаалах чанарыг нь хадгалахын тулд 2–оос доошгүй үе түрхэхийг зөвлөж байна. |
Багаж цэвэрлэх | Ажил дууссаны дараа багажаа уайт-спирит, шингэлэгч эсхүл №646 шингэлэгчээр цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Уайт-спирит агуулна. Шатамхай бодис. Шингэлэгч бодисын уур эсхүл будгийн тоосыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Ажлын байрыг агааржуулалттай байхаар зохион байгуулах. Ил галын дэргэд ажиллаж болохгүй. Хүүхдээс хол байлгах. |
Байгаль орчны хамгаалалт | Эмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |