Зарцуулалт | 3-7мкв/кг |
Хадгалах хугацаа | 1 жил |
Савлагаа | 1.3кг |
- Ус үл нэвтрэх зориулалтаар ус үл нэвтрэх, халуунд тэсвэртэй, хүчилд тэсвэртэй бетон бэлтгэхэд хэрэглэнэ.
- Бетоны бат бөх чанарыг нэмэгдүүлдэг.
- Найдвартай ус үл нэвтрэх үйлчилгээ үзүүлдэг.
- Цаас, картоныг хатуу цул болгоно.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Төрөл | Натри суурьтай шингэн шил |
Хэрэглэх хүрээ | Ус тусгаарлалт, мөн ус, халуун, исэлд тэсвэртэй бетон үйлдвэрлэхэд ашиглана. Дангаар нь цаасны цавуу маягаар, мөн бусад материалтай хамт хослуулан ашиглаж болно. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Нягтрал | 1.36 – 1.50 кг/л |
Агуулга | Цахиурын давхар исэл, органик ба органик бус давс |
Хадгалалт, тээвэрлэлт | Чийг, дулаан, нарны туяанаас хол газар сайтар тагалсан саванд тээвэрлэнэ, хадгална. Халаалтын эс үүсвэр болон хүүхдээс хол газар хадгална. Хөлдсөн тохиолдолд тасалгааны температурт гэсгээнэ, гэссэний дараа чанараа алдахгүй. Тунадастай байж болно. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 12 сар. |
Савлалт | 1.3 кг; 5 кг; 15 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Гадаргуу бэлдэх суурь – шингэн шил, цемент хоёрыг 1:1 харьцаатай холино. Бетонон худгийн ус тусгаарлалт – Худгийн хананд шингэн шилээр түрхэж 1:1:1 харьцаатай хольсон шингэн шил, цемент, элсний зуурмагаар бүрхэнэ. Ус тусгаарлалт хийх үед бетонон цагаригуудын уулзварыг хэсгийг онцгой анхаарах. Усанд тэсвэртэй шавардлага бэлдэх – цемент, элс хоёрыг 1:2.5 харьцаатай хольж дараа нь шингэн шилийн 15%-ийн усан уусмал нэмж зуурна. Утааны яндан, зуух, камины гадна өрлөг, засварт зориулсан зуурмаг – цемент, элс хоёрыг 1:3 харьцаатай хольж дараа нь шингэн шилийн 10-15%-ийн усан уусмал нэмж зуурна. |
Хөдөлмөр хамгаалалт | Залгаж болохгүй, арьс болон нудэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар зайлж цэвэрлэнэ. Шаардлагатай бол эмнэлгийн туслалцаа авах. Хувийн хамгаалах хэрэгсэл (бээлийн, нүдний шил) хэрэглэх. Хүүхэд хүрэхгүй газар хадгалах. |
Байгаль орчны хамгаалалт | Шингэлэгчийн үлдэгдэл хаягдлыг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглаагүй шингэн үлдэгдэл хаягдлыг хорт хаягдал цуглуулах байгууллагад өгөх. Хоосон хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |