Төрөл | Нитроцеллюлозын эмаль будаг |
Хэрэглэх хүрээ | Мод болон урьдчилж суурь тавьсан төмөр гадаргууг тасалгаанд дотор болон гадна будах зориулалттай |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Түрхэлтийн арга болон суурийн шингээх чанараас хамааран 5–10 м2/кг |
Хатаж үлдэх үлдэгдэл | 18–30% |
Нягтрал | ≈ 1.0 кг/л |
Шингэлэгч | 646 кодтой шингэлэгч |
Түрхэх арга | Багс, өнхрүүш эсхүл шүршинэ |
Хатах хугацаа (+20°С температур, 65% чийгшилт) | Дараагийн үеийг 2 цагийн дараа түрхэж болно. Будсан гадаргууг 24 цагийн дараа ашиглаж болно. Анхаар! Агаарын температур доошилж харьцангуй чийгшил нэмэгдэх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ. |
Гялгар | Гялгар |
Өнгө | Цагаан, алтан шаргал, улаан, хөх, цэнхэр, цайвар саарал, ногоон, хар |
Агаар мандалт тэсвэртэй байх чанар | Сайн |
Элэгдэл | Сайн |
Угаахад тэсвэртэй эсэх | Сайн |
Химийн бодист тэсвэртэй эсэх | Скипидар (давирхайн шүүс), уайт-спирит, техникийн спиртэд тэсвэртэй. Амьтны болон ургамлын гаралтай тос, тосолгооны тос, консистент буюу өтгөн тос нэвчихгүй. |
Хадгалалт, тээвэрлэлт | Хасах температурт хадгалж, тээвэрлэж болно. Чийг, нарны шууд тусах гэрлээс хол газар сайтар тагалсан битүү саванд хадгална. Халаалтын эх үүсвэрээс хол газар хадгална. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 12 сар |
Савлалт | 0.8 кг, 1.8 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Будах, хатах үед агаарын температур –5°С +40°С, харьцангуй чийгшил 70%–иас ихгүй байх ёстой. Эмалийн температур +15°С дээш байх ёстой. Анхаар! Хүйтэнд болон чийгшил ихтэй нөхцөлд хатах хугацаа уртсаж магадгүй. |
Бэлтгэл ажил | Гадаргууг зэврэлт, тоос, ховхорсон хуучин будаг, бусад бохир зүйлээс цэвэрлэж хатаана. Төмөр гадаргууг ацетоноор арчиж тосгүйжүүлна. Поливинилацетат, полиакрил, нитроцеллюлоз, алкид суурь будгаар (ТЕКС “ГФ-021”) будаж хамгаална. Суурь будгийн үеийг 1 хоногоос багагүй хугацаанд хатаана. Сүвэрхэг эсхүл модон гадаргуунд тасалгаан оруулж (жингийн 10%–иас илүүгүй) шингэлсэн эмаль будгаар суурь тавина. |
Будалт | Эмаль будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол ТЕКС “646” шингэлэгч хольж шингэрүүлнэ. Түрхэхийн өмнө агаарын бөмбөлөггүй болтол хүлээнэ. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр 2–3 үе түрхэнэ. Урьдчилж суурь будаг тавьсан төмөр гадаргуу дээр 1 үе байхад хангалттай. 1 үеийн зузаан нь 15–20 мкм. |
Багаж цэвэрлэх | Ажил дууссаны дараа багажаа ТЕКС “646” шингэлэгч эсхүл ацетоноор цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Шатамхай бодис. Ил галын дэргэд ажиллаж болохгүй. Шингэлэгч бодисын уур эсхүл будгийн тоосыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Будгийн ажил хийх үе арьс, нүдэнд хүргэхгүй байх. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Гараа хамгаалахын тулд хамгаалалтын тусгай бээлий өмсөнө. Ажлын байрыг агааржуулалттай байхаар зохион байгуулах. Хүүхдээс хол байлгах. |
Байгаль орчны хамгаалалт | Эмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |