“Профи” гоёлын шавардлага

ТөрөлХэрэглэхэд бэлэн гоёлын шавардлага. Дүүргэгч бодисын фракцийн хэмжээ (“Зернистая” буюу “Мөхлөгт” 1.5 мм; “Короед” буюу “Холтос мэрэгч” 2 мм). Хур тунадас, цаг агаарын үзэгдэлд тэсвэртэй, ахуйн угаалгын бодисоор угаахад тэсвэртэй бүрхүүл үүсгэнэ. 1 үе түрхэхэд гадаргуун жижиг өө сэвийг далдлана.
Хэрэглэх хүрээБэхжүүлсэн фиброцементэн хавтан, бетонон, цемент болон цемент-шохойн шавардлагатай гадаргуу дээр гадна, дотор заслын ажил. Тоосго, гипсокартон, ДВП ба ДСП хавтан дээр дотор заслын ажил хийхэд тохиромжтой. Өмнө усан суурьтай будгаар будсан гадаргуу дээр (урьдчилж зүлгүүрээр зүлгэсэний дараа) заслын ажил хйихэд ашиглаж болно.
Будах объектОрон сууц, үйлчилгээний, үйлдвэрийн, агуулахын болон бусад зориулалттай байшин барилгын фасад, дотор орон зай, тэр дундаа чийгшилт ихтэй (гал тогоо, ванны өрөө, коридор) ба хөл хөдөлгөөн ихтэй (нийтийн эзэмшлийн талбай, орц, шатны хонгил) тасалгааны гоёлын засал хийх, рельефтэй болгох. А, Б, В төрлийн (хүүхдийн байгууллага, сургууль, эмнэлгийн байгууллага) байшин барилгад будгийн ажил хийхэд зөвлөдөг.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1 үе будах зарцуулалтТүрхэх зузаан, арга, нөхцөл болон эцсийн рельефын төрлөөс шалтгаалан 1.5–2.6 кг/м3. Тооцоогоо зөв гаргахын тулд урьдчилж жижигхэн хэсэг дээр турших хэрэгтэй.
Хатаж үлдэх үлдэгдэлОйролцоогоор 75 %
НягтралОйролцоогоор 1.8 кг/л
ШингэлэгчУс
Түрхэх аргаТөмөр шпатель эсхүл ган төмөр кельма багажаар 1 үе түрхэнэ. Хуванцар затирка-р тэгшилнэ. “Зернистая” буюу “Мөхлөгт” хэлбэртэй болгохын тулд шүршиж болно. Шүрших тохиолдолд затирка-р тэгшлэх шаардлаггүй.
Хатах хугацаа (20±2°С хэм, 65±5% чийгшилт)(20±2)°С хэм, (65±5)% чийгшилттэй нөхцөлд зузаанаас хамааран 24 цаг хүртэл. Агаарын температур 15°С хэмээс доош, харьцангуй чийгшил 65%-иас илүү байх тохиолдолд хатах хугацаа нэмэгдэнэ.
СуурьА
ӨнгөЦагаан
Өнгө оруулах“A” суурьд өтгөн өнгө өгөхийн тулд компьютерийн өнгөнөөс сонгоно. Өнгө зөрүүлэхгүйн тулд нэг серийн будаг ашиглах хэрэгтэй. “А” суурийг цагаан өнгийн шавардлага гэж хэрэглэж болно. Фасадын ажлын хувьд “Профи” ТЕКС будаг (№ 8, 9, 10, 13, 14, 15)–ийг эзэлхүүний 10% хүртэл нэмж өнгө оруулж болно. Дотор заслын ажилын хувьд “Универсал” ТЕКС пастаг эзэлхүүний 5% хүртэл, эсхүл “Профи” ТЕКС будгийг эзэлхүүний 10% хүртэл нэмж өнгө оруулж болно.
Угаахад тэсвэртэй эсэхАхуйн бодисоор олон удаа угаахад элэгдэхгүй. Түрхсэнээс хойш 4 долоо хоногийн дараа угааж болно.
Чанараа алдахгүй байх хугацааБудах, ашиглах технологийг чанд мөрдсөн тохиолдолд барилгын гадна 8 жил хүртэл, хуурай дотор тасалгаанд 10-аас доошгүй жил. (Сорилтын протоколыг www.teks.ru вэбсайтаас харж болно)
Хадгалалт, тээвэрлэлтЧийг, дулаан, нарны туяанаас хол газар сайтар тагалсан саванд +5°С хэмээс доошгүй температурт тээвэрлэнэ, хадгална.
Ашиглах хугацааЗадлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил.
Савлалт8 кг; 16 л

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Будах нөхцөлБудах гэж байгаа гадаргуу цэвэр ба хуурай (бетонон суурь болон цемент-шохойн шавардлагын чийгшилт 4%-иас ихгүй) байх ёстой. Орчны температур +10°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Хүчтэй салхитай үед, нарны туяа тусаж байгаа эсхүл хур тунадастай байхад будаж болохгүй.
Бэлтгэл ажилГадаргууг тоос, шороо, давс, шохойн толбо, тос, бусад бохир зүйлээс цэвэрлэнэ. Суурийн өө сэв нь шаварлагын мөхлөгөөс том байж болохгүй. Шаардлагатай өө сэвийг тэгшилнэ. Хөгцөрсөн хэсгийг Санатекс “Универсал” ТЕКС гэх мэтийн цэвэрлэгч бодисоор зааврын дагуу цэвэрлэнэ. Чанартай байлгах үүднээс суурин дээр бэхжүүлэгч 1:3 “Профи” ТЕКС, фасадын  “Профи” ТЕКС суурийн будгаар будаж суурь тавина. Гадна заслын үед гадаргуугийн өө сэвийг “Профи” ТЕКС замазка, дотор заслын үед ТЕКС замазкаар тэгшилнэ. Бат бэх бетон дээр суурь тавих шаардлагагүй.
Өмнө будаж байгаагүй гадаргуу
Бетонон шинэ гадаргууг халаалтын 1 улирал өнгөрсөний дараа, шавардсан шинэ гадаргууг 1-2 сарын дараа, фиброцемент шинэ хавтанг 6 сарын дараа будаж болно. Шилэн ба гялгар бетонон гадаргууг даралтат элсээр зүлгэж барзгар болгоно. Сулавтар эмзэг бетонон гадаргуу (цементэн цавуу)-г даралтат элс эсхүл төмөр щеткагаар зүлгэж будахад тохиромжтой болгоно.
Өмнө будаж байсан гадаргуу
Ховхорсон будаг, шавардлагыг даралтат элс усан аппарат эсхүл төмөр щеткагаар зүлгэж унагаана. Шохойлог ба сулавтар тогтсон гадаргууг механик аргаар эсхүл даралтат усаар бат бэх суурь хүртэл нь цэвэрлэнэ.
Будалт ба тэгшилгээХэрэглэхийн өмнө нэгэн жигд болтол нь сайтар хутгана. Гар аргаар: Бэлдсэн гадаргуу дээр төмөр шпатель эсхүл ган төмөр кельма багажаар доороос дээш чиглэсэн хөдөлгөөнөөр 1 үе түрхэнэ. Шпателийг 10-30°, кельмаг 45-60° өнцөгтэй барина. Дүүргэгчийн фракцийн хэмжээнээс илүүгүй зузаантай байх ёстой. материалын илүүдлийг авна.
Даралтат агаараар шүрших: Картуш буу-гаар 1 үе түрхэнэ. “Зернистая” буюу “Мөхлөгт” 1.5 мм бол даралт 4 атмосфер, хошуу 4 мм; “Короед” буюу “Холтос мэрэгч” 2 мм бол шүрших аргыг хэрэглэхгүй. Туршилтын будалтаар илүү нарийн тохиргоог хийнэ.
Затирка: Шавардлага нь багажинд наалдахгүй байгаа эсэхийг шалгасаны дараа хуванцар багажаар тэгшилнэ. Багажны ажлын талбайг тухайн гадаргуугийн хэлбэрт тохируулж сонгоно. Гадаргуу дээр бага зэрэг дарж хэвтээ, босоо, диагонал эсхүл цагаригалсан хөдөлгөөнөөр гоёлын зураг үүсгэнэ. Ажлын багажаа үе үе наалдсан хэлтэрхийнээс цэвэрлэнэ. Үргэлжилсэн томоохон гадаргууг завсарлахгүй дуусгавал зохимжтой. Давхцах хэсэгт “”чийгтэй үе” дээр “чийгтэй” үе тавих нь зүйтэй. Шавардлагын ажлаа архитектурын заагаар (гадна, дотор гадаргуугийн өнцөг, инженерийн шугам хоолой) дуусгах хэрэгтэй. Ажил дууссаны дараа багажаа усаар цэвэрлэнэ.
Багаж цэвэрлэхАжлын багажаа усаар цэвэрлэнэ.
Хөдөлмөр хамгаалалтГалын болон тэсрэх аюулгүй. Эвгүй үнэр байхгүй. Бусад будаг, шингэлэгтэй хольж болохгүй. Нүдэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар зайлах хэрэгтэй. Хүүхдээс хол байлгах. Агааржуулалттай тасалгаанд ажил хийнэ. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө.
Байгаль орчны хамгаалалтБохирын шугам, усан санд асгаж болохгүй. Хөрсөнд асгахаас зайлсхийх хэрэгтэй. Хоосон савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно.