Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу хуурай, модны чийгшил 20%-иас доошгүй байх ёстой. Будах, хатах үед агаарын температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Чийг нөлөөлөх тохиолдолд шинэхэн будгийн пленка нь бүдгэрч магадгүй тул будгийн ажлыг шүүдэр буухаас өмнө дуусгасан байх хэрэгтэй. |
Бэлтгэл ажил | Гадаргууг тоос, шороо, бусад бохир зүйлээс цэвэрлэнэ. Зэвэрсэн төмөр зүйлийг (хадаас, гогцоо гэх мэт) “ГФ–021” маркийн суурь будгаар будаж хамгаална. Өмнө будагтай байсан гадаргуу щетка, зүргүүрээр цэвэрлэнэ. Хир, хөгцийг гипохлорид уусмал (жишээ нь “Мод цайруулагч”)-аар угааж цэвэрлэнэ, үүний дараа гадаргуу цэвэр усаар зайлж хатаана. Хөгц, мөөгөнцөрөөс найдвартай хамгаалахын тулд гадаргууг, тэр дундаа будаггүй шинэ гадаргууг “Биотекс Грунт” суурь будгаар будна. Будаг их шингээдэг гадаргуу дээр “Оксоль” маркийн олиф түрхэнэ. Жингийн 10%–иас илүүгүй уайт-спиритээр шингэлсэн будгаар суурь хийж болно. |
Будалт | Будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана, шаардлагатай бол уайт-спирит хольж шингэрүүлнэ, гэхдээ будгийн жингийн 10%–иас илүүгүй. Бэлдсэн гадаргуу дээр шуршинэ эсвэл багс эсхүл өнхрүүшээр (үслэг цэмбэ, синтетик үстэй) 2 үе түрхэнэ. Модны тайрдас үзүүрийг маш сайн будах хэрэгтэй. Нарны гэрэл шууд тусаж байгаа, хүчтэй салхи, хур тунадастай үед будгийн ажил хийхгүй байх хэрэгтэй. |
Багаж цэвэрлэх | Ажил дууссаны дараа багажаа уайт-спиритээр цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Арьсанд хүрсэн тохиолдолд харшил үүсгэж болзошгүй. Шингэлэгч бодисын уурыг амьсгалахгүй байх хэрэгтэй. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. Хордсон тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлнэ, шошго эсхүл савыг нь эмчид уншуулна. Хүүхдээс хол байлгах. |
Байгаль орчны хамгаалалт | Эмалийн үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг хорт хаягдал цуглуулах байгууллагад тушаах. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. |