Дээврийн бүх төрлийн материалыг наахад хэрэглэгдэнэ.
Өнгө | Хар |
Хэрэглээ | 0.5-2 м2 талбайд 1 кг |
Хатаах хугацаа | 12-24 цаг |
Хадгалах хугацаа | 2 жил |
Савлалт | 18 кг |
Дээврийн өнхрөх материалыг наалдуулах, үеийг битүүмжлэх, хавтанцар ба металл профиль дээврийг суурилуулахдаа нэмэлт чийг, уурын саадыг хангах зориулалттай.
- Найдвартай битүүмжлэлийг хангадаг.
- Маш сайн наалддаг.
- Толуол агуулаагүй
Төрөл | Дээврийн битумэн замазка |
Хэрэглэх хүрээ | Дээврийн ороомог материал наах, уулзварыг битүүлэх, вааран ба төмөр дээврийн нэмэлт ус, уур тусгаарлалт хийх зориулалттай |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Гадаргууны бүтэц, гүйцэтгэх ажлын төрлөөс хамааран 0.5–2 кг/м2 |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 60% |
Нягтрал | Ойролцоогоор 0.9 кг/л |
Шингэлэгч | Нефрас буюу уайт-спирит |
Түрхэх арга | Шпатель, багс, өнхрүүш |
Хатах хугацаа (+20±2°С температур, 65±5% чийгшилт) | Хэрэглэх нөхцөлөөс шалтгаалан 12–24 цаг. Сүүлийн үе түрхсэний дараа хамгийн багадаа 48 цаг хатаах хэрэгтэй. |
Өнгө | Хар |
Бетонтой барьцалдах чанар | ≥ 0.1 МПа (1.0 кг•х/см2) |
Дулааны тэсвэржилт | 70°С хэмээс доошгүй |
0.03 МПа даралтын үед ус нэвчүүлэхгүй байх чанар | 72 цагаас доошгүй |
24 цагийн хугацаанд ус шингээх чадвар | 2%-иас илүүгүй |
Хадгалалт, тээвэрлэлт | Чийг, дулаан, нарны шууд тусах гэрлээс хол газар сайтар тагалсан битүү саванд хадгална. Халаалтын эх үүсвэр, ил галын эх үүсвэрээс хол газар хадгална. Хүн амьдрах тасалгаа болон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж болохгүй. |
Ашиглах хугацаа | Задлаагүй үйлдвэрийн саванд нь хадгалах баталгаат хугацаа – 2 жил |
Савлалт | 18 кг |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Гадаргуу хуурай байх ёстой. –5°С +35°С температурт ажиллана. Хур тунадастай үед ажил хийж болохгүй. |
Бэлтгэл ажил | Гадаргууг зүлгэж бохир зүйлээс цэвэрлэсэн байх хэрэгтэй. Зэвэрсэн гадаргууг цэвэрлэж хатаана. 0°С –5°С хэмд дээврийн ажил хийх тохиолдолд цас, мөснөөс цэвэрлэж чийгтэй хэсгийг хатаасан байх хэрэгтэй. Ороомог материалыг дулаан болгож замазкаг ил гал ашиглалгүйгээр 20°С 30°С хэм хүртэл халааж хэрэглэнэ. |
Будалт | Хэрэглэхийн өмнө сайтар хутгаж шаардлагатай бол уайт-спиритээр шингэрүүлнэ. Дээврийн материалыг дараах аргаар наана: Дам нурууны гадаргууд 1:1 харьцаатай уайт-спиритээр шингэлсэн замазка түрхэж 12–24 цаг үлдээнэ. Үүний дараа наах замазка түрхэж дээврийн материалыг 100 мм зөрүүлж дэвсэнэ. Үүний дараа 80–100 кг жинтэй цилиндр индүүгээр индүүднэ. Уулзварыг замазкагаар нэмж битүүлнэ. |
Багаж цэвэрлэх | Ажлын багажийг уайт-спиритээр цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Гал эх үүсвэрээс холд газар ажил гүйцэтгэх. Нүдэнд хүргэхгүй байх хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд цаг алдалгүй усаар зайлж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хүүхэд хүрэхгүй газар хадгалах. Шаардлагатай тохиолдолд агааржуулалттай тасалгаанд ажил хийнэ. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. |
Байгаль орчны хамгаалалт | Үлдэгдлийг бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Шингэн үлдэгдлийг тухайн улс орны хууль тогтоомжийн дагуу устгана. |