Өнгө | Цагаан |
Гадаргууны төрөл | Эрдэст гадаргуу: бетонон суурь, цементэн шавардлага, гялгар бус керамик |
Зарцуулалт | 1 л – 6-8 м2 |
Хатах хугацаа | 1 цаг |
Хадгалах хугацаа | 2 жил |
Савлалт | 4.5 л; 9 л; 18 л |
Өнгө оруулах | Novatint системийн A, D суурь, бүх төрлийн өнгө |
Гялгар чанар | Маш бүүдгэр |
- Байшин барилгын фасад ба хаяавчийн эрдэст гадаргууг будах зориулалттай.
- Ус нэвчихгүй
- Цаг агаарын үзэгдэл, хур тунадаст тэсвэртэй, гандахгүй
- 7 гаруй жил чанараа алдахгүй
Төрөл | Усан дисперси суурьтай фасадны акрил будаг |
Хэрэглэх хүрээ | Байшин барилгын гадна фасад ба хаяавч будах зориулалттай. Эрдэст гадаргуу (бетонон суурь, цементэн шавардлага, гялгар бус керамик), өмнө усан дисперси суурьтай эсхүл перхлорвинил будгаар будсан гадаргуу. Хөгц, хиг замгаас найдвартай хамгаална. Бетоныг карбонжуулалтаас хамгаалах, төмөр бетон хийцийг зэврэлтээс сэргийлэхийн тулд ашиглахыг зөвлөдөг. |
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1 үе будах зарцуулалт | Будаг шингээдэг гадаргууны хувьд 4–6 м2/л, будаг шингээдэггүй гадаргууны хувьд 6–8 м2/л. Гадаргуу барзгар, сүвэрхэг бол зарцуулалт өөрчлөгдөнө. Мөн будалтын арга, нөхцөлөөс хамаарна. |
Хатаж үлдэх үлдэгдэл | Ойролцоогоор 56% |
Нягтрал | 1.3–1.4 кг/л |
Шингэлэгч | Ус |
Түрхэх арга | Багс, өнхрүүш эсхүл шүршинэ. Шүрших тохиолдолд 0.450–0.580 мм (0.018”–0.023”) хошуу хэрэглэнэ. |
Хатах хугацаа (+20±2°С температур, 65±5% харьцангуй чийгшилт) | 1 цаг. Дараагийн үеийг 12 цагийн дараа түрхэж болно. Агаарын температур +15°С хэмээс доош, харьцангуй чийгшилт 65%-иас илүү байх тохиолдолд дараагийн үеийг 24 цагийн дараа түрхэнэ. |
Гялгар | Маш бүүдгэр |
Суурь | A, D |
Өнгө оруулах | Энэ будаг суурь будаг тул өнгө оруулахын тулд ТЕКС каталогийг ашиглаж өнгөний сонголттоо хийнэ үү. “А” суурийг цагаан будаг гэж ашиглаж болно. “D” суурийг зөвхөн өнгө оруулж ашиглана. Өнгө зөрүүлэхгүйн тулд нэг серийн будаг ашиглана уу. |
Агаар мандалт тэсвэртэй байх чанар | Сайн. Будалтын технологийг мөрдсөн бол сэрүүн эсхүл сэрүүн-хүйтэн уур амьсгалд 7 гаруй жилийн насжилттай. (Бие даасан итгэмжлэгдсэн лабораторид ГОСТ 9.401–91 стандартын дагуу явуулсан туршилтын дүгнэлт) |
Усан ууранд тэсвэртэй байдал (EN ISO 7783-2) | 0.14 ≤ SdsH2O < 1.4 м, II ангилал |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Будах нөхцөл | Будах гэж байгаа гадаргуу хуурай ба цэвэр байх ёстой. Орчны болон будах гэж байгаа гадаргууны температур +5°С дээш, харьцангуй чийгшил 80%–иас доош байх ёстой. Цаг агаар халуун, хүчтэй салхитай үед, нарны туяа тусаж байгаа эсхүл бороотой байхад будаж болохгүй. |
Бэлтгэл ажил | Өмнө будаж байгаагүй гадаргуу Гадаргууг тоос, шорооноос цэвэрэлнэ. Бетонон шинэ гадаргууг халаалтын 1 улирал өнгөрсөний дараа, шавардсан шинэ гадаргууг 1-2 сарын дараа, фиброцемент шинэ хавтанг 6 сарын дараа будаж болно. Бетонон гялгар гадаргуу (цементэн цавуу)-г элс эсхүл төмөр щеткагаар зүлгэж будахад тохиромжтой болгоно. Шохойлог эсхүл сул гадаргууг бат бэх суурь хүртэл нь механик аргаар эсхүл даралтат усаар цэвэрлэнэ. Хөгц, мөөгөнцөр байх тохиолдолд Санатекс “Универсал” ТЕКС бодисоор зааврын дагуу боловсруулна. Будахын өмнө гадаргуу дээр “Профи” ТЕКС бодисоор суурь үүсгэнэ. Гадаргууны тэгш бус зүйлийг “Профи” ТЕКС замазкагаар тэгшилнэ. Бат бэх бетоны хувьд суурь тавих шаардлаггүй. Өмнө будаж байсан гадаргуу Ховхорсон будаг, шавардлагыг элс, даралтат элс усан аппарат эсхүл төмөр щеткагаар зүлгэж унагаана. Бетонон элементүүд хоорондын оёдлыг шалгаж, гэмтэлтэй бол засварлана. Ган арматурын ан цавыг зүлгэж цэвэрлэнэ. Зэвэрсэн хэсгийг цэвэрлэж тохирсон материалаар хамгаална. Хөгц, мөөгөнцөр байх тохиолдолд Санатекс “Универсал” ТЕКС бодисоор зааврын дагуу боловсруулна. Гадаргууг угаах бодисоор угааж усаар цэвэрлэнэ. Гадаргууны тэгш бус зүйлийг “Профи” ТЕКС замазкагаар тэгшилнэ. Хэт шохойлог гадаргууг бат бэх суурь хүртэл нь цэвэрлэнэ. Шохойлог болон будаг шингээдэг гадаргууны хэсэгт “Профи” ТЕКС бодисоор суурь үүсгэнэ. |
Будалт | Будгийг хэрэглэхийн өмнө сайтар хутгана. 2 үеийг жигд түрхэнэ. Цагаан өнгөтэй будаг ашиглах эсхүл замазкагаар чигжилт хийсэн бол 3 үе түрхэх хэрэгтэй. Өнгө зөрүүлэхгүйн тулд нэг серийн будаг ашиглана. Шаардлагатай бол анхны үеийн хувьд будгийг 10% хүртэл усаар шингэлж болно. Сүүлчийн үе түрхэхэд 5%-иас илүүгүй усаар шингэлнэ. Үргэлжилсэн гадаргууг будахдаа ажлаа зогсоож болохгүй. Архитектурын хил хязгаар (байшингийн өнцөг, борооны усны хоолой гэх мэт) хүртэл будна. |
Засварын будалт | Засварын будалтыг энэ будаг эсхүл ижил төстэй будгаар гүйцэтгэнэ. “Бэлтгэл ажил” хэсгийг харна уу. |
Тайлбар | Хэт өтгөн өнгөтэй будгаар будсан эсхүл бороо орсон тохиолдолд гялгар хэсгүүд энд тэнд бий болж магадгүй. Мөн будалтын технологийг зөрчсөн тохиолдолд цагаан толбо үүсэж болзошгүй. Усанд уусдаг гадаргуун идэвхтэй бодисыг их хэмжээний усаар арилгаж болно. Мөн үргэлжилсэн бороо орох үед арилна. Энэ нь хатсан будгийн чанарт сөргөөр нөлөөлөхгүй. |
Арчилгаа | Шаардлагатай бол будсанаас хойш хамгийн багадаа 1 сарын дараа угаалгын бодисгүй усаар угааж цэвэрлэнэ. |
Багаж цэвэрлэх | Ажлын багажийг усаар угааж цэвэрлэнэ. |
Хөдөлмөр хамгаалалт | Галын болон тэсрэх аюулгүй. Бусад төрлийн будаг, шингэлэгчтэй хольж болохгүй. Нүдэнд хүргэхгүй байх. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар зайлна. Хүүхдээс хол байлгах. Гараа хамгаалахын тулд резинэн бээлий өмсөнө. |
Байгаль орчны хамгаалалт | Бохирын шугам, усан сан, хөрсөнд асгаж болохгүй. Хоосон, хуурай савыг энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаяж болно. Ашиглагдаагүй шингэн үлдэгдлийг тухайн улс орны хууль тогтоомжийн дагуу устгана. |